Эрүүл мэндэд ямар ч хор уршиггүйгээр
7 хоногт 10 кг хасах боломж бараг байхгүй. Эрүүлээр илүүдэл жингээ
хаяхын тулд зөв хооллолт дасгал хөдөлгөөн маш чухал . Богино хугацаанд
хүссэн жиндээ хүрч болох эрүүл ух жорыг санал болгож байна.
Уламжлалт анагаах ухаанд суралцах
like
Sunday, April 30, 2017
Зөв зохистой хооллох 7 зөвлөгө
Өглөө босонгуутаа хоолло. Та дөнгөж сэрэнгүүтээ ямар нэг зүйл идэх албагүй гэхдээ өглөөний ундаа уух нь маш чухал. Өглөөний унд тогтмол уудаг хүмүүс жингээ барьж чаддаг байхад уудаггүй хүмүүс идээгүй хоолоо нөхөхийн тулд өдрийн хоолоо хэтрүүлэн идэх хандлагатай байдаг. Хэрэв та өглөө нэг их юм идэж чаддаггүй бол нэг аяга овъёосонд нунтаг уураг хутган, эсвэл бага зэргийн шинэхэн жимсийг нэг халбага бяслаг эсвэл тарагтай эсвэл нунтаг уураг, сүү, жимсийг холин уургийн ундаа хийж ууж болно.
Хүнсээ цуглуулахаар явахаасаа өмнө хоолло. Хэрэв өлсөж байгаа үедээ хүнсээ цуглуулвал та чихрийн дэлгүүрт орсон хүүхэд шиг л байх бөгөөд танд бүх зүйл л амттай, авчихмаар санагдана. Гарахаасаа өмнө уураг агуулсан шоколад, бага зэргийн жимс эсвэл атга самар идэхэд танд бүх зүйл авмаар санагдахгүй. Мөн авах зүйлсийнхээ жагсаалтыг гаргаж түүнийгээ ягштал дагаж мөрдөөрэй.
Өөх тос идэхдээ зөв зохистой хоолло. Бид хоол тэжээлд багахан хэмжээний өөх тосыг заавал агуулагдах ёстой байдаг гэвч бидний ихэнх нь дэндүү ихийг иддэг. Загас, модны самар, олив, авокадо жимс зэрэгт байгалаасаа агуулагддаг зарим төрлийн өөх тос нь бусад өөх тостой харьцуулахад эрүүл байдаг юм. Эрүүл өөх тос нь хоолонд амт нэмдэг учир саладандаа авокадо жимс, самар эсвэл жигнэсэн ногоондоо жаахан оливийн тос нэмэн хачирлаж болно.
Дасгал хийхийнхээ өмнө хоолло. Та ялангуяа өглөө эрт дасгал хийдэг бол дасгал хийхийнхээ өмнө эрч хүчээ сэлбэх хэрэгтэй. Хэрвээ өмнө нь хооллох цаг зав бага байдаг бол смүүти, шөл эсвэл тараг зэрэг амархан шингэдэг хоолнууд танд яг тохирно. Хэрэв гарахаасаа өмнө хоолоо шингээх хангалттай цаг танд байгаа бол эрч хүч авах зорилгоор буудайны бүтэн үрийн талх, бор будаа, гоймон, жимс, ногоо зэрэг эрүүл нүүрс усыг их хэмжээгээр агуулсан хоол идээрэй.
Дасгал хийснийхээ дараа хоолло. Дасгал хийсний дараа таны бие махбод эрч хүчгүй болдог тул дасгал хийж дууссанаас хойш 30-45 минутын дотор заавал хооллохыг хичээгээрэй. Таны булчин нүүрс усныхаа нөөцийг сэлбэх зорилгоор жимс, ногоо, үр тариаг мөн сэргэх зорилгоор бага зэргийн уураг авахыг хүсдэг.
Гадуур хооллохоосоо өмнө хоолло. Одоо үед бид гадуур маш их хооллодог болсон учир гадуур хооллох гэдэг нь нэг их сүртэй зүйл биш болсон. Гадуур хооллох үедээ үнэтэй хоол авах хүслээ хойш тавиарай. Хэрэв та калорио багасгахыг хичээж байгаа бол нэг хоолыг найзтайгаа хувааж идэн өөртөө салад нэмж захиалаарай. Эсвэл цардуул ихтэй хачирыг идэхгүй үлдээж оронд нь ногооноос хоёр дахин ихийг идэж болно. Амтлагч, соус зэргийг тусад нь авсанаар та тэдгээрээс хэр их идэхээ өөрөө хянах боломжтой.
Оройн цагаар зөв хоолло. Маш олон хүн өдрийн турш маш бага зүйл иддэг эсвэл бүр өглөөний цай, өдрийн хоолыг идэхгүй өнгөрөөдөг боловч оройн хоол болон унтахаасаа өмнө маш их хэмжээний калори агуулсан хоол идчихдэг. Гэвч идэх ёстой зүйлийнхээ ихэнхийг оройн цагаар идэхэд таны тархи болон булчин өдрийн турш биеийн хүчний болон оюуны хөдөлмөрт шаардагддаг эрч хүчээ авч чаддаггүй. Тиймээс оронд нь нэг өдөрт авах ёстой калорио хоолнууд болон зуушнууддаа тэнцүү хуваарилан авах хэрэгтэй. Хэрэв оройн хоолны дараа иддэг зууш таны жинг нэмэхэд нөлөөлж байвал оройн хоолоо идэнгүүтээ шүдээ угааж заншаарай. Энэ нь “өнөөдрийн хувьд идэх ёстой зүйлээ идэж болсон” гэдгийг танд сануулах хамгийн шилдэг аргуудын нэг юм.
Зөвлөгөө
Зөвлөгөө
- үнд кальци ямар чухал хэрэгтэйг бүгд мэднэ. Харин шоколад, кофе, архи хэтрүүлж хэрэглэснээр кальцийн хомсдол үүсдэг...
-
-
Ямар ч эм тарианаас илүү байгалийн гаралтай бүтээгдэхүүн болох жимс, ногоог хэрэглэх нь хүний биед асар их ач тустай билээ. Дээрх зүйлсийг хэрэглэснээр хүний биеийн хорт бодис гадагшлан, амин дэм, эрдэс бодисоо нөхөн авч, ханиад томуу бүү хэл бусад төрлийн өвчнөөс сэргийлж чаддаг
-
Амралтын өдөрт зориулсан аятайхан зөвлөгөөг танд хүргэж байгаадаа таатай байна. Алжаалаа тайлж амрая гэвэл хөлөндөө массаж хийгээрэй. Гэхдээ заавал мэргэжлийн газар очиж хийлгэх шаардлагагүй гэртээ бие биендээ хийж өгөөрэй.
-
Хүн бага наснаасаа эхлээд хөлөө арчилж занших хэрэгтэй. Хөл нь их ачаалалтай байдаг учраас амархан ядарч цуцахаас гадна түргэн бохирддог. Хөл эрүүл, ядрахгүй, цэвэр байх нь гутал, оймсоо тохируулж өмсөхөөс ихээхэн шалтгаална. Хөвөн даавуун юм уу ноосон оймс, арьс ширэн бөгөөд хөлд яг таарсан гутал хамгийн чухал.
-
Гүзээлзгэний шүүсийг боловсорч гүйцсэн жимснээс болон түүний навчнаас гарган авдаг. Навч болон үр жимснээс гарган авсан шинэ шүүсийг цус багадалт /анемия/, хлорозийн үед цөс хөөлгөх, цэр ховхлох, шархны эдгэрэлтийг түргэсгэх, өвчин намдаах зорилгоор хэрэглэдэг.
-
Цагаан гаа бол байгалийн гаралтай шилдэг эм. Үрэвсэл намдааж, элдэв нян бактерийг хүний биеэс хөөх, зүрх судасны үйл ажиллагааг дэмжих, хоол боловсруулах эрхтэн системийн үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлөх гэх мэтчилэн цагаан гааны шидийн тухай тоочоод баршгүй.
-
Таны толгой өвдөх, амьсгал давчдах, эрч хүч буурах зэрэг нь орчны бохирдлоос болдог аж. Өөрөөр хэлбэл танай гэрийн, ажлын өрөөний агаар эрүүл биш, хорт бодис агуулж байгаа хэрэг юм.
-
Усанд нимбэг хийж уух нь бусад ундаануудаас илүү цангаа тайлахаас гадна амин дэм, эрдэс, биед хэрэгцээтэй элементүүдийг нөхөж өгдөг олон давуу талтай. Нимбэгтэй ус нь энерги сэргээх байгалийн ундаа юм. Өглөө сэрэхэд хүний бие эд эсээ сэргээхийн тулд шөнө ”зарцуулсан” усаа нөхөх хэрэгтэй
-
Эмэгтэй хvн жирэмсэн vедээ ус ууснаар эрvvл мэндийн олон асуудлаас өөрийгөө хамгаалах боломжтой аж. Ус уух нь эхийн бие дэх цусны хэмжээг нэмэгдvvлж, зарим өвчнөөс урьдчилан сэргийлж чаддаг. Мөн хэвлий дэх урагт хvчилтөрөгч, хоол тэжээл дамжуулахад чухал vvрэг гvйцэтгэдэг ажээ.
-
Бууцайд фолийн хүчил, бусад амин дэмүүд ихээр агуулагддаг бөгөөд хэвлийд бойжиж байгаа бяцхан үрсэд маань хамгийн чухал хүнсний ногоо юм. Мөн жингээ барихаар төлөвлөж байгаа бол бууцайг өдөр тутам хоолондоо хэрэглэснээр уургийн алдагдлыг нөхөж, тэжээллэг эрдэс бодисоор биеийг хангадаг. Мөн
-
Төрөл бүрийн хоолонд хэрэглэгддэг брокколиг үнэндээ угаахад маш хэцүү шүү дээ. Ихэнх хүмүүс дээрээс нь ус гоожуулж угаадаг байх, гэхдээ энэ арга тийм ч төгс биш юм байна. Дэлбээнд нь хорхой байх магадлал байдгаас гадна брокколи нь тос ялгаруулдаг учраас усыг халираадаг юм. Гэхдээ тайван байж болно шүү. Брокколинд наалдсан жижиг амьтад бол мэдээж ба түүнээс гадна өнөөг
-
Дүн өвлийн хүйтэн өнгөрч, хаврын урь аль хэдийнэ оржээ. Хаврын улиралд хүний сэтгэл тавгүйтэж, бие ядрах нь элбэг байдаг учир үүнийгээ эмчлэхийн тулд эм хэрэглэдэг. Тиймээс эмийн бус аргаар сэтгэлээ сэргээж, биеэ эрүүлжүүлэх витаминлаг жүүс бэлтгэх 7 жорыг хүргэж байна.
-
Хаврын улиралд хүний биед амин дэм, витамин болон шингэн зүйл дутагдаж байдаг. Тиймээс амттай, амин дэмтэй, амны цангаа тайлах, биеийн эсэргүүцлийг сайжруулан , эрч хүч өгөх амтат ундаа гэртээ бэлдэх 9 жорыг хүргэж байна. Орцонд орсон зүйлс их үнэтэй биш учраас өөртөө болон гэр бүлийнхэндээ гэр бүлийн
-
Удахгүй шинэ жил болно. Мэдээж өөртөө таалагдсан даашинзаа өмсөх төлөвлөгөөтэй байгаа биз дээ. Тиймээс одооноос хичээх хэрэгтэй. Эрүүл зөв холлож, идэвхтэй хөдөлгөөн хийж, эдгээр смүүтийг бэлдэж уугаарай.
-
Төрөлтийн өвдөлт нь бие махбодиос их хүчин чармайлт шаарддаг ба эхийн байрлал, булчин мэдрэлийн байдалд нөлөөлдөг. Мөн өвдөлтөнд айдас ихээр нөлөө үзүүлдэг учир та айх хэрэггүй. Хэрэв та хүсвэл төрөлтийг бүрэн өвчин намдаалттай явуулах боломжтой. Төрөлтийн туршид илүү үр дүнтэй өөр өөр байрлал сонгохыг та урьдчилан эрүүл мэндийн тусламж үзүүлэгч эмч, эх баригчтай чөлөөтэй асууж ярилцаарай. Та төрөлтийн 1-р үе буюу умайн базлалт эрчимжиж,
-
Эмэгтэй хүн хөхөө өөрөө шалгаж сурсанаар хөхний хавдар -аас сэргийлж болно. Хөхөө сар бүр өөрөө шалгаж хуанлид тэмдэглээрэй.
-
Эдгээр таван дасгалыг дээшээ харж хэвтээд хоёр хөлөөрөө хана түшин хийнэ. Тиймээс доороос нухахгүй гудас тавиад хэвтэх хэрэгтэй. Гэхдээ хэт хөвөлзсөн зөөлөн зүйл дээр хэвтэж болохгүй. Нуруу тань тэгшхэн байх учиртай. Эдгээр дасгалууд нь биеийн бүхий л булчин чангалж өгөх бөгөөд, цусны эргэлтийг сайжруулна. Мөн хэт ачаалал өгч, биеийг ядраахгүй бөгөөд өөрийгөө зовоохгүйгээр сайн үр дүнд хүрч болно. Энэхүү 5 байрлал тус бүр 5-30 секунд барих бөгөөд 4-5 долоо хоног тасралтгүй хийх хэрэгтэй.
-
Нүд бол хүний хамгийн чухал эмзэг эрхтний нэг. Өдөржин ажил дээрээ компьютер харж суугаад, орой гэртээ зурагтаа ширтэж, унтхынхаа өмнө утсаа оролддог юм биш биз. Ингэж байнга дэлгэж ширтэхээр хүний нүд загатнаж, бүрэлзэж, аргаж эхэлдэг бөгөөд нүдний хараа муудах аюултай.. Тиймээс өдөрт нүдэндээ 5-10 минут зарцуулаад эдгээр дасгалуудыг хийж заншаарай.
-
Цай цагаан, хар, улаан, шар, ногоон гээд олон янз байдаг. Бүгд өөр өөрийн гэсэн ач холбогдолтой, бас дутагдалтай юм. Бидэнд уугаад дассан цай байдаг бол, уух нь бүү хэл сонсоо ч үгүй цай байдаг ажээ. Ингэхэд ямар цай хамгийн тустай вэ? Өөр өөр газар тарьсан цай юугаараа ялгаатай байдаг юм бол?
-
Жирэмсэн эсвэл хөхүүл эхчүүд тун яльгүй зүйлд горьдож хөх нь хавддаг. Эмнэлгийн хэлээр мастит гэнэ. Хөхөнд сүү орохоос эхлээд, хүүхэд нь өлсөж буй эсэхийг эх хүн зөнгөөрөө мэдэрдэг нь мэдрэлийн их нарийн процесс явагдаж буй хэрэг.
-
Жирэмслэлтээс хамгаалах дааврын хавсарсан эм нь эмэгтэй хүний өндгөвчинд үүсдэг эстроген болон прогестронтой төстэй нийлэгжүүлсэн дааврыг агуулна.
-
1. Эхний 3 хоногт зутан хоол иднэ. Учир нь олон сар урагт шахагдаж агшсан гэдсийг хэвэндээ ортол нь бага ачаалал өгөх хэрэгтэй. Энэ нь цаашид өтгөн хатдаг болохоос сэргийлдэг. 2. Төрсний дараа цус багадалт ихээр явагддаг тул элэгний шөл ууж, төмөр ихтэй хүнс хэрэглээрэй...
-
Массаж нь хэрхэн аав ээж болон хүүхдийн хоорондох харилцааг бататгадаг тухай ээж аав нарт зориулсан зөвлөмж. Массажийг хүүхэд та хоёрт эвтэйхэн л бол ямар ч аргаар хийсэн болно. Нүүрэндээ массаж хийдэг байдлаараа хүүхдийнхээ гар, хөлийг арчиж байгаа мэт зөөлхөн илж өгөөрэй.
-
Мөнгөлөг цаас бол олон талын ашиг тустай эд. Мөнгөлөг цаасны тусламжтайгаар эмчлэх аргыг бүр эртний хятадад ч ашигладаг байжээ. Мөнгөлөг цаасыг хүний биеийн биологийн идэвхитэй цэгүүд дээр нь тавьдаг байсан ажээ. Бид та бүхэнд энгийн нэгэн мөнгөлөг цаасны тусламжтайгаар үе мөчний
-
Байцаанд Менделеевын үелэх системийн 10 элемент байдаг ба хүний дархлааг сайжруулдаг, эрт хөгшрөлтөөс сэргийлдэг бодистой гэжээ. Байцаан дахь микроэлементүүд бодисын солилцоог сайжруулж, хүүхдийн биеийн өсөлт хөгжилд чухал үүрэгтэй байдаг. Мөн судасны хана, цөсний хүүдийнд товх ургахаас
-
Өдөржин ажиллаж, удаан суусны дараа бид дулаан хөнжил рүүгээ яардаг шүү дээ. Зарим хүмүүс унтахын өмнө хийж дадсан зүйлүүдтэй байдаг. Тэгвэл та доорх нийтлэлийг уншаад унтахын өмнө хийж болохгүй зүйлсүүдийг ялгаж аваарай.
-
Удахгүй ээж болох гэж байгаа ээжүүд, бага насны хүүхдүүд гээд хуурай ханиалгаад байгаа бүхий л насныхан үүнийг хийгээд уугаад үзээрэй.
-
-Ууц нуруугаар нь өвддөг хvмvvс 3-4 хумс сармисыг vрvvлээр vрж жижиглэн самбай даавуунд боогоод сармисны шvvсэнд норсон уг даавуугаараа орой унтахын өмнө ууцаа үрж арчина. Нэг удаагийн курс эмчилгээ 10 хоног бөгөөд биеийн байдлаас хамааран 10 хоног эмчилж болно.
Эрүүл мэндийн шилдэг 7 зөвлөгөө
Залуу бүсгүйүүдийн эрүүл мэндэд зайлшгүй чухал асуудлууд.
1. Үргэлж аюулгүй бэлгийн харьцаанд орж бай.
Найз залуу чинь БЗХӨ тусахгүй гэдэгт маш итгэлтэй (бүр 100% итгэлтэй
байгаа бол шүү дээ) л биш байгаа бол үргэлж хамгаалалтай секс хийх
хэрэгтэй. Бэлгэвч чамайг 100% хамгаалж чадахгүй ч төрөл бүрийн БЗХӨ
(хламиди загхүйтэн), мөн арьсаар дамжин халдварладаг өвчин (яр, умайн
хүзүүний халдвар) тусах магадлалыг эрс бууруулж чадна.
2. Эмэгтэйчүүдийн үзлэгт тогтмол орж бай.
Ялангуяа хламиди, загхүйтэн зэргийн үзлэгийг хийлгэж байх шаардлагатай.
Учир нь БЗХӨ-ий зарим төрлүүд дөнгөж туссан үедээ гол төлөв ямар нэгэн
шинж тэмдэг, зовиур үзүүлдэггүй ч эцсийн үр дагаварт нь үргүй болох ч
боломж байдаг. Хэрэв чи ямар нэгэн БЗХӨ-тэй болсон тохиолдолд эрт үзүүлж
эмчилгээ хийлгэн, антибиотик хэрэглэх хэрэгтэй. Тиймээс жил бүр
тогтмол, мөн тохиолдлын бэлгийн харьцаанд орсныхоо дараа эмэгтэйчүүдийн
үзлэгт хамрагдаж байгаарай.
3. Витамин В хэрэглэ.
Ойрын хугацаанд хүүхэдтэй болох бодолгүй байгаа ч өдөрт 400 мг
витамин-B хэрэглэж заншвал төрөх үед чинь илүү хялбар байх болно.
Энгийнээр хэлэхэд улаан буудайн үрээр хийсэн талх хангалттай идэхэд л
болно гэсэн үг. Гэхдээ мультивитамин хамгийн найдвартай арга гэдгийг
мэдэхэд илүүдэхгүй.
4. Арьсаа хамгаал.
Сүүлийн үед эмэгтэйчүүдийн дунд арьсны хавдар нийтлэг болох хандлагатай
байгаа. Тиймээс UVA, UVB болон SPF 15 хамгаалалтай бүтээгдэхүүнийг
тогтмол хэрэглэвэл арьсны эрүүл мэндэд тустай.
5. БЗХӨ-ий шинжилгээнд тогтмол орж байх хэрэгтэй. Бас тогтмол хугацаанд эмчтэйгээ уулзаж, зөвлөгөө авч бай.
6. Холестролын хэмжээгээ тогтоож бай. Хэдийгээр
зүрхний өвчин гол төлөв өндөр настай эрчүүдэд зонхилон тохиолддог ч
20-оос дээш настай эмэгтэй та ч бас хлостерины хэмжээндээ хяналт тавих
хэрэгтэй. Таван жил тутам хлостерины шинжилгээ өгөх нь зүйтэй.
7. Боломжтой л бол аль болох сайн унтаж амрах хэрэгтэй.
Нойр муу байх нь жингийн илүүдэлд нөлөөлж, стресс, сэтгэлийн хямралд
өртөх магадлалыг нэмэгдүүлдэг. Мөн нойр дутуу явах нь чиний дархлааны
системийн үйл ажиллагааг бууруулдаг. Өдөрт заавал долоогоос найман цаг
унтаж амрах хэрэгтэй шүү.
Яагаад ус уухыг сайн гэдэг бэ?
Ус бол бидний амьдралын эх ундарга, салшгүй нэгэн хэсэг юм. Орчин үед
усны ач холбогдлыг хүмүүс ойлгодог болжээ. Хаа сайгүй л ундаа, цай
гэхээсээ илүүтэй цэвэр ус барин алхлах болжээ. Гэвч үнэндээ цэвэр ус
бидэнд чухам яагаад хэрэгтэй байдаг, бидний уугаад байгаа ус жинхэнэ
цэвэр ус мөн үү гэдгийг хүмүүс тэр бүр сайн мэддэггүй билээ. Тэгвэл бид
энэ тухай товчхон өгүүлнэ.
Цэвэр ус уухын ашиг тус нь юу юм бэ?
1. Илүү бат бөх шүд, ястай болно.
-Гайхаж байна уу?. Гэвч энэ бол шинжлэх ухаанаар батлагдсан юм. Сүү, сүүн бүтээгдэхүүнийг энэ тал дээр хэт дөвийлгөөд усыг мэддэг хүн тэр бүр байдаггүй. Усанд агуулагдах эрдэс бодис нэн ялангуяа флорид (Fluoride- бид шүдний оонд агуулагддагаар нь сайн мэднэ) нь ясыг илүү бат бөх болодог байна.
2. Эрүүл, цэвэр царай зүстэй болно.
-Хүмүүс хүзүү, нүүр, арьсныхаа үрчлээг арилгах гэж маш үнэтэй янз бүрийн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг. Тэгвэл хамгийн шилдэг, ямар нэгэн химийн синтетик бус, байгалийн бүтээгдэхүүн бол “Ус”. Заримдаа хүний амьдралд хэрэгтэй зүйл маш хямдхан, даруухан оршиж байдаг.
3. Шээс, ялгаруулах тогтолцооны хэвийн үйл ажиллагааг хангаж байдаг.
-Магадгүй энэ талаар урьд өмнө хэн ч сөхөж, онцлон яриагүй байж болох юм. Гэвч энэ бол усны нэг гайхамшигтай “ид шид”-ийн нэг юм. Бид цэвэр, тэр дундаа байгалийн ус таны амнаас ялгаруулах зам хүртэлх бүх замыг ариутган өөртөө шингээж, угааж, цэвэрлэж байдаг. Мөн бөөрний цусан хангамжийг сайжруулна. Харин бөөрний аливаа өвчний "сэдрэлийн үед" өдөрт уух шингэний хэмжээг хязгаарладаг.
4. Жингээ хасахад тань тус болно.
-Та турах гэж янз бүрийн химийн хорт нэгдлүүдийг өөр дээрээ турших хэрэггүй. Таны жин яагаад нэмэгдээд байна вэ? Ихэнхдээ замбараагүй хооллосноос бие махбод тань шигээж, ялгаруулж дийлэхээ больсонтой холбоотой байдаг. Тэгвэл бодисын солилцоог эрчимтэй, зөв голдрилд нь оруулахад ус хамгийн чухал үүрэгтэй байдаг. Та усыг зөв хэрэглэж чадвал тун удалгүй гайхалтай үр дүнд хүрнэ. Хоолны дуршлыг ямар ч эмээс илүү бууруулдаг.
Ус хэдийд хэрхэн хэрэглэхэд тохиромжтой вэ?
1. Хоол идэхийн өмнө 1-2 аяга цэвэр ус.
-Энэ бол эрүүл мэнддээ анхаардаг, өндөр боловсролтой орны хүмүүсийн түгээмэл зуршил. Энэ нь хоол боловсруулах системийн үйл ажллагааг дэмжих, хоол хэтрүүлэн хэрэглэгчдийн дуршлыг багасгадаг ач холбогдолтой!!! (Учир нь ходоодны шүүсийг саармагжуулдаг. Настай хүмүүс харин хоолны өмнө болон хооллох үед хэт их шингэн уух нь тусгүй)
2. Өглөө босоод хамгийн түрүүнд нэг аяга цэвэр ус уух
-Хэрэв ингэж заншвал та өглөө бүр хоол боловсруулах системээ бүхэл өдрийн турш ажиллах чадварыг нь хангаж өгч байгаа нь тэр.
3. Телевизор үзэж суухдаа хивэхээ зогсоо, ус шимж суу.
-Таргалахын нэг “нууц” нь зогсоо зайгүй ямар нэгэн зүйл хивэх, нэн ялангуяа Телевизор үзэж суухдаа. Ингэхийн оронд ус шимж суувал 1. Эрүүл мэндэд тань хэрэгтэй 2. Зогсоо зайгүй идэх дур хүслийг тань багасна.
4. Хаа ч цуг гэж мэдээрэй.
-Дасгад сургуулилт биеийн хүчний ажил, биеийн тамирын дасгад хийх явцад хүн их хэмжээгээр шингэнээ алдаж, тэр хэмжээгээрээ хөлсөөр, амьсгалаар биеэс хэрэггүй, хортой бодисоо цэвэрлэж, ялгаруулж байдаг. Иймд энэ үед цэвэр ус маш хэрэгтэй.
5. Би зүгээр л ус уумаар байна.
-Ингэж зоригтойгоор хэлж сур. Та мөнгөө хэмнэсэндээ бус (нээрээ ус ундаа, пивоноос хэд дхин хямд юм бэ?) хийжүүлсэн, химийн будгаар өнгө оруулсан хор захиалснаас, эрүүл, бас өөртөө хэрэгтэй сонголт хийсэн таныг хүмүүс бахархан харах болно.

Ус гэж юу вэ, ус таны амьдралд ямар ач холбогдолтой вэ
Усны бүтэц маш
энгийн 1 атом хүчилтөрөгч, 2 атом устөрөгчийн молекул юм л даа. Гэхдээ
усны молекул нь нэг талаас хүчилтөрөгчийн, нөгөө талаас устөрөгчийн
гэсэн төгсгөлтэй учраас эсрэг тэсрэг цэнэглэгдсэн хоёр туйлтай байдаг.
Үүнийг идэвхт диполь гэдэг ба молекулуудын хооронд бат бэх холбоос үүснэ. Энэ холбоосыг эвдэхэд ихээхэн энерги шаарддаг. Усны ер бусын олон шинж чанарыг түүний бүтцийн онцлогоор тайлбарладаг.
Сүүлийн үед ус бол мэдээллийн хамгийн гол тээгч бөгөөд мэдээлэл дамжуулах үүрэгтэй болохыг эрдэмтэд дахин батлав. Усны бүтэц нь ой санамжтай байдаг. Энэхүү гайхалтай чадварын ачаар ус нь өөртөө гэрэл, хүний санаа бодол болон хүрээлэн буй орчны мэдээллийг шингээж, хадгалж, харьцах боломж олгодог байна.
Японы эрдэмтэн Эмото Масару орчны нөлөөллөөр усны молекулын бүтэц хэрхэн өөрчлөгдсөн тухай судалгаа хийж үр дүнг фото зургаар баталгаажуулсан байдаг. Жишээлбэл бохир ус нь эвдэрсэн байдаг бол, өндөр уулын болон горхины ус нь маш гайхамшигтай геометр бүтэцтэй болдог. Харин ус нь сонгодог хөгжим, “хайр" гэсэн үгийн нөлөөгөөр маш сайхан бүтэцтэй болсон байдаг.
Бас нэг жишээ бол Энэтхэгийн Ганга мөрөн нь гадаад байдлаараа бохирдолтой мэт харагддаг ч дэлхий дээр хамгийн хүчирхэг эерэг эрчим хүчийг тээж явдаг бол харин Европ дахь олон олон цэвэр тунгалаг гол горхинууд нь эрчим хүчний тал дээрээ туйлын үхмэл байдаг онцлогтой.
Бидний уураг тархины 85 хувь ус байдаг болохоор түүний ачаар бид бодож, сэтгэж мэдээллийг хадгалж чаддаг юм. Хүний биеийн 70 хувь нь ус байдаг. Ууж байгаа уснаас хүний эрүүл мэнд, гоо сайхан байдал хамаардаг гэдгийг бид төдийлөн сайн мэддэггүй. Тодруулж хэлбэл ууж байгаа усны чанараас бидний эрүүл мэнд шууд хамаардаг.
Усаар дамжиж бид өвчлөлийнхөө 90 хувийг авдаг байх жишээтэй. Эндээс ус хүний эрүүл мэндэд ямар ач холбогдолтой болохыг хялбархан мэдэж болох юм. Хэрэв та сайн сайхан зүйлийн талаар бодож сэтгэж байвал таны хэрэглэж буй шингэний бүтэц таныг эмчлэх хэмжээнд хүртэл өөрчлөгддөг тухай Оросын эрдэмтэн Зенин гэдэг хүн өгүүлсэн байдаг.
Хүн усыг зөвхөн уудаггүй, хоол хийхэд, ундаа, цай бэлтгэхэд, усанд орох гэх мэт олон талаар хэрэглэгддэг учраас хүний эрүүл мэндэд нөлөөлдөг. Ганц жишээ дурдахад хүнд ус дутагдаж байгаагийн анхны шинж тэмдэг нүүрэнд үрчлээ үүсэж илэрдэг, иймээс үүнийг гоо сайхны бүтээгдэхүүнээр тогтоох аргагүй, хэрэгцээтэй усаа ууж сурах л хэрэгтэй юм. Үүнтэй адил эх дэлхий маань ч усаар дутагдах явдал байнга тохиолддог. Ялангуяа говь нутагт бороо хур багатай зуны улиралд газрын хөрс, ургамалд ус дутагдаж ангасан, хагарсан дүр зураг элбэг байдаг даа.
Та бид усны талаар хэдий чинээ мэдлэгтэй байна, тэр хэмжээгээр эрүүл мэндээ хамгаалдаг учиртайг мэдэхэд илүүдэхгүй биз ээ. Иймээс бид өдөр тутам амьд, сулхан шүлтлэг 1,5-2л ус уугаад сурчихвал эрүүл зөв амьдрах боломжийг бүрдүүллээ гэсэн үг шүү.
Аливаа хүн биеийн жиндээ зохицуулж уc хэрэглэх ба 1 кг жинд 30 мл ус ногдохоор тооцох хэрэгтэй.
Ер нь усыг хуванцар саванд биш шилэн саванд хадгалах нь хамгийн зохистой байдаг. Ус нь түгээмэл чанартай уусгагч бөгөөд харьцаж байгаа ямар нэгэн зүйлийг уусгадаг. Хэрэв ус хуванцар саванд хадгалагдаж байгаа бол хуванцартай ямар нэгэн химийн урвалд ордог байна. Хэрэв ус шилэн саванд хадгалагдаж байвал амт сайтай, тунгалаг харагдах ба таны биед ач тустай болохыг эрхэм уншигч та анхаарна биз ээ.
Бидний оршин байгаа дэлхийн байгалийн нөхөн үйлдвэрлэлийн бүх үйл явц усны оролцоотой явагддаг болохыг та бид байнга санаж, мэдэрч байх нь эх дэлхийгээ өөрсдийгөө хамгаалж байгаа юм шүү.

Усны ач тус
Бидний бие махбодийн 80% нь уснаас бүтдэг гэдгийг хүн бүхэн мэддэг
бөгөөд ус багадахаар биеийн эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг байна. Ус
байнга биенээс ялгарч байдаг учир үргэлж нөхөх шаардлагатай болдог аж.
Бид их хэмжээний цай, кофе ууснаар биеийнхээ усны хэрэгцээг хангачихлаа
хэмээн үздэг ч энэ бол худлаа ойлголт юм. Ингээд усны ач тусаас
сонирхвол...
1. Бидний цусны 80% нь ус байдаг учир, ус нь цусны шинэ эс бүтэхэд нөлөөлнө.
2. Ясны 50% нь ус байдаг учир ясны шинэ эс бүтэхэд хэрэгтэй.
3. Ус нь Тунгалагийн системийн идэвхитэй ажиллагаанд туслах бөгөөд энэ нь үе мөч, холбоосуудыг гэмтэхгүй байхад тусална.
4. Ус нь биеийн хэсэгт байрлах бохирдлыг гадагшлуулах үйлчилгээтэй.
5. Ус нь үе мөчийг чийглэж өгдөг учир өвчин болон элэгдлээс хамгаалдаг байна.
6. Ус нь бодисын солилцоог сайжруулна. Илүүдэл жинтэй хүмүүсийн ихэнхи нь ус бага хэрэглэдэг.
7. Биеийн дулааны балансыг хадгална.
8. Судалгаанаас харахад хүний тархи 60ватт эрчим хүчийг ялгарууладг бөгөөд ус багадвал сэтгэн бодох чадвар муудах юм байна.
9. Хоолны дуршил буулгадаг учир хоолны дэглэм барьж байгаа үед ус уух нь нэн тохиромжтой.
10. Таны биеийн бүхий л эд эрхтэнд ус хэрэгтэй.
Saturday, April 29, 2017
Subscribe to:
Posts (Atom)
Үргэлж хамтдаа дууны линк
https://www.youtube.com/watch?v=uS7LZmbdLj0
-
Бидний бие махбодийн 80% нь уснаас бүтдэг гэдгийг хүн бүхэн мэддэг бөгөөд ус багадахаар биеийн эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг байна. Ус б...